Сайн байцгаана уу?
Та бүхэндээ Чүнбүк их сугуулийг танилцуулах гэж байна.
Манай сургууль нь 1951онд байгуулагдаж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд ЧүнЧондо буюу Чүнбүк аймгийн хамгийн том сургууль юм. Баклавар, магистр, доктор хүртэл маш олон төрлийн чиглэлээр суралцах боломжтой.
Давуу тал:
1. УЛСын сургууль учраас чанартай сайн суралцаж төгсөнө.
Баклавар үндсэн анги 4 жил + шаардлагатай бол +1жил сурах боломжтой.
магистрийн зэрэг үндсэн анги 2 жил+ диплом бичих 3 жил гээд нийт 5жил сурах боломжтой.
Докторийн зэрэг үндсэн анги 2 жил + диплом бичих 5 жил гээд нийт 7 жил сурах боломжтой. (Гэхдээ мэдээж дипломоо хурдан бичээд дуусвал энэ хугацаанаасаа өмнө төгссөн ч болно.)
Хэлний бэлтгэл сургуулийн өөрийн хэлний бэлтгэл төгсөөд үндсэн ангируу элсэж орж байгаа оюутан бүр 1сая воны тэтгэлэгтэй.
2. Суралцаж байгаа Монгол оюутан олон учир сургуулийн дотоод үйл ажиллагаа ихтэй, маш сонирхолтой.
Анх гадаадад суралцхаар ирсэн оюутнуудын хувьд ирээд найз нөхөд олход хэцүү, цагийн ажил, хичээл сонголт, хэлний бэрхшээл гэх мэт маш олон асуудлууд гарч ирдэг. Энэ бүх асуудлыг хамтдаа даван туулах нутгийн ах эгч нар, үе тэнгийн найз нөхөд олон байна гэдэг маш том давуу тал байдаг.
Манай сургууль нь дотооддоо Монгол оюутны зөвлөлтэй бөгөөд зөвлөл нь жил бүр хавар, намрийн спорт өдөрлөг ба шинэ жилийг зохиож оюутнуудын хоорондын харилцаа болон нийгмийн идэвхи сайжруулхад тусладаг. Үүнээс гадна эсээ бичвэрийн уралдаан, Топик шалгалтанд зориулсан сургалт зэрэг олон үйл ажиллагаа санаачлан зохиосоор байна.
3, Dream campus life
campus life бол гадаадад сурхын гол утга учир гэж хэлж болохуйц сургууль сонгоход маш том шалгуур юм. Манай сургууль нь Солонгостоо тэргүүлэх хамгийн том капустай сургууль юм. campus дотор: Салбар сургуулиуд, номын сан, спорт center , эмнэлэг, дотуур байр, банк, шуудан, 24 цагийн дэлгүүр, соffee shop гээд хүний өдөр тутамд хэрэгтэй бүхий л байгууламж байршиж байдаг. campus дотроо скүүтр, унадаг дугуй, машинаар явах боломтой ба алхаж ч явхад ч тухтай ногоон байгууламж ихтэй.